Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид бэлэн байдалд ажиллаж, 24 цагаар жижүүрлэн үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах болон эргүүл, тандалт  хийн ажиллаж байна. МХЕГ-ын Шуурхай штабаас өнөөдөр болзошгүй нөхцөлд “Дайчлагдан ажиллах бие бүрэлдэхүүн” , “Шуурхай бүлэг”-д ажиллах албан хаагч, улсын байцаагчдыг цахим сургалтад хамрууллаа.

Цахим сургалтаар коронавируст халдвартай холбоотой хууль, эрх зүйн орчин, “Гамшгаас хамгаалах мэргэжлийн болон цацрагийн хяналтын улсын албаны төлөвлөгөө”, хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл зөв өмсөх, хэрэглэх, тайлах заавар, яаралтай үед бэлэн байх хувийн бэлтгэлийг хэрхэн хангах зэрэг сэдвээр мэдээлэл, зааварчилгаа өгөв.