Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Ээлжит II хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Ээлжит II хуралдаанд Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2020 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг дүгнэх, 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, аймгийн 2021 оны төсөв, түрээсийн орон сууцны төлбөрийн хэмжээ, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын хороодын гишүүдийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Хэлэлцэх асуудлыг холбогдох хууль, дүрэм, журмыг баримтлан боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зарим өөрчлөлт оруулан ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Ээлжит II хурлын хуралдаанаар хэлэлцэж эцэслэн батлах юм.