Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 цар тахалтай холбоотой өнөөдрийн мэдээллээ хийж байна.

Арваннэгдүгээр сарын 28-нд нийт 9513 хүнд шинжилгээ хийхэд, 24 хүнд Covid-19 халдвар илэрсэн байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 75 боллоо. Дүүргээр нь авч үзвэл Баянгол 21, Сонгинохайрхан 10, Баянзүрх 23, Сүхбаатар 12, Хан-уул 7, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус бүр бүртгэгдээд байна.

Сэлэнгэ аймагт 7 тохиолдол шинээр бүртгэгдэж, 174 тохиолдол болсон.

Дархан-Уул аймагт 9 тохиолдол шинээр бүртгэгдэж, 44 тохиолдол болсон.

Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт өвчлөл шинээр бүртэгдээгүй бол Архангай аймагт хоёр шинэ тохиолдол бүртэгдээд байна.