Монголын нэр хүндтэй банкируудын нэг бол “Ард” даатгалын Ч.Ганхуяг. Өдгөө таван сайхан хүүтэй тэрээр хөвгүүддээ хамгийн үлгэр жишээч аав юм.


Эхнэр Г.Уянгынхаа гэрийн ажил, оройн хоолонд байнга тусалдаг тэрээр хөвгүүдээ өөр шигээ халамжтай нэгэн болгохын тулд багаас нь үлгэр дууриалал үзүүлж, гал тогооны ажил, хоол хийхэд гар оролцуулдаг. Энэ тухайгаа сошиалаар нээлттэй цацдаг.


Түүний хөвгүүдийн хувьд монголын хамгийн үнэтэй дунд сургуульд суралцдаг хэдий ч, хүмүүжил, хүнтэй харилцах харилцааны тал дээр энгийн ардын хүүхэд шиг илүү дутуу дээрлэхүү зангүй, эелдэг даруу, ээж аавынхаа үгнээс гардаггүй хүмүүжил сайтай болохыг Ч.Ганхуяг ноёны сошиал хуудаснаас харж болно.