“Киви” хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн бол Намуунаа. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг. Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарж байсан ч ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг гэсэн шуум дээр учиг тайлагдсан.


Таван настайдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль, Испанид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээний дэд байр, Парист болсон олон улсын хүүхдийн төгөлдөр хуурын тэмцээнээс Гранпри шагнал хүртэж байснаар багаасаа урлагийн хүн болох авъяас нь тодорсон гэдэг. Хамтлагт орж, дуучин болохоосоо өмнө загвар өмсдөг байсан тэрээр хөл хориотой өдрүүдийг солонгос хэл сурсан шигээ өнгөрүүлж байна.


Түүний нөхөр Үл хөдлөх хөрөнгийн газрын дарга асан, ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дэд дарга М.Долгормаа гэх хатагтайн хүү юм. Тэд “Содон хүнс” брэндийг монголд бий болгож, гэр бүлийн пасив орлогоо болгосон.