Эмоци хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг анхны амьдралаа “Outlaw” хамтлагийн Чинзоригтой эхлүүлсэн ч, тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Жүжигчин бүсгүй охиноо бодоод гурван жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан.


Тэгвэл тэрээр найз залуутай болсон бололтой. Энэ харилцаагаа ихээхэн нандигнан олноос нууцлаж байгаагаа илэрхийлжээ.


Түүний хувьд өдгөө 30 настай. Эрдэнэт хотын уугуул охин юм. Оюутан байхдаа “Их хотын залуус” уран сайхны кинонд бөх барилддаг мяраалаг охины дүр бүтээсэн.

Уг уран бүтээлээс хойш өөрийнхөө гадаад гоо үзэмжид ихээхэн анхаарч өнөөдрийн энэ дүр төрхөө олж авсан байдаг.