Гавьяат тамирчин О.Насанбурмаа хөл хориогоор зүгээр суухыг хүссэнгүй. Тэрээр сүүлийн үед зүү ороох оёдлоор хөөрөгний даалин хийж, үйл урлаад завгүй байгаа гэнэ шүү. Энэхүү урласан даалингаа нөхөртөө хийж байгаа аж.

 

Түүний нөхрийг С.Доёддорж гэдэг. Үндэсний бөхийн аймгийн начин цолтой нэгэн юм.
Дашрамд дуулгахад, О.Насанбурмаа гавъяат саяхан дэлхийн томоохон тэмцээнүүдэд өмсч, амжилт гаргаж байсан чөлөөт бөхийн өмсгөлөө фэйсбүүкээрээ дамжуулан дуудлагаар худалдсан. Түүний тирко буюу өмсгөлийг нэгэн иргэн 3 сая төгрөгөөр худалдан авсан юм.


Тэрбээр энэ талаараа “Чөлөөт бөхийн спортод олон сайхан амжилтад өмсч барилдаж байсан өмсгөл минь дуудлага худалдаагаар 3 сая төгрөг хүрлээ. Өнөөдрийн лайв маань амжилттай боллоо. Оролцсон, дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Худалдан авсан Батцэнгэл Шаравжамц тань талархсанаа илэрхийлье. Миний хувьд борлогдсон үнийн саналын 60 хувиар өгөхөөр шийдлээ.


ЦЕГ-ын ТЦА-ны Төмөр Замын Цагдаагийн Газрын хамт олондоо ариутгал хамгаалалтын хэрэгсэл, “Мянганы санаачлага хөгжлийн төлөө”ТББ-таа 500.000₮ хандивлахаар шийдлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн өөрийн фэйсбүүкдээ бичжээ.

О.Насанбурмаа чөлөөт бөхийн спортоор хичээллээд 17 жил болж байгаа бөгөөд манай улсаас анх удаа ДАШТ-ий дөрвөн медаль ихэрлүүлсэн тамирчин билээ. Тэрбээр ДАШТ-ий гурван хүрэл, нэг мөнгөн медальт тамирчин юм.