Бушуухан шиг том болж аав, ээжээсээ тусдаа амьдран, эрх чөлөөг бүрэн утгаар нь эдлэхийг хүсэж үзээгүй хүн бидний дунд байхгүй л болов уу. Энэ хүсэлд маань саад болдог зүйл бол өөрийн гэсэн орон байртай болох эх үүсвэр байхгүй эсвэл түрээсийн байрны төлбөрийн асуудал.

Харин зарим нэг хүмүүс алдартай бөгөөд баян болсон ч гэсэн аав, ээжийнхээ нөмөр нөөлгөөс гарах гэж нэг их яардаггүй нь монгол хүний эцэг эхээ ачлах ухаантай холбоотой биз ээ.

Дуучин Д.Отгонжаргал


Дуучин Д.Отгонжаргал ээж охин хоёрынхоо хамт амьдардаг. Зургаан хүүхэдтэй айлын отгон охин тэрээр бүл зохиогоогүй учраас ээжтэйгээ амьдрахыг илүүд үздэг гэдгээ нуудаггүй. Түүний хувьд монголын сор болсон гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг. Амьдрал зохиохыг яарахгүй байгаагаа илэрхийлдэг тэрээр өдгөө 35 настай. Ар гэрийн бүх ажлыг ээж маань амжуулдаг учраас уран бүтээлдээ илүү их цаг зав гаргадаг гэдгээ илэрхийлсээр байдаг. Түүний ээжийг Т.Жүгдэр гэдэг, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат ажээ.

Дуучин А.Түмэн-Өлзий


Өөрийн дуу хоолойгоороо нийтийн дуучдаас ялгардаг дуучин бол А.Түмэн-Өлзий. Айлын ганц охин тэрээр өдгөө мөн л ээж, охин хоёрын хамт амьдардаг. Ээжийгээ бурхан шигээ шүтэж явдаг гэдэг тэрээр ээжийнхээ хүслийг биелүүлэгч сайн охин. Түүний ээждээ зориулж олон уран бүтээл хийсний ихэнх нь хит болсон. Дуучин бүсгүй өдгөө 34 настай. Түүний аав ээж хоёулаа Хөвсгөл аймгийн харъяат бөгөөд охиноо Завхан аймагт төрүүлж байжээ.

Жүжигчин Г.Отгонцэцэг


“Нинжин сэтгэл”, “6 дахь хүсэл”, “Аюултай харилцаа, “Орхидос”, “Боолын гэрээ” зэрэг киноны гол дүрийг бүтээсэн эрс шийдэмгий зан, гоо үзэсгэлэн төрхтэй жүжигчин Г.Отгонцэцэгийг монголчууд андахгүй билээ. Тайз дэлгэцийн олон ч уран бүтээлийн дүрийг чадварлаг бүтээдэг тэрбээр хөөрхөн хүүгийн ээж болсон төдийгүй мэргэжил дээшлүүлэн сурахаар АНУ-ыг зорьсон. Өдгөө 36 настай тэрээр эх орондоо ээж, хүү хоёрынхоо хамт амьдарч байна.

Найруулагч Б.Тамир


МУГЖ С.Бат-Өлзий, АЖ Б.Сарантуяа нарын бага хүү Б.Тамир өдгөө аав ээжтэйгээ хамт амьдардаг. Дахин албан ёсны амьдрал зохиотлоо аав ээжтэйгээ амьдрах үүргийг ээжээсээ авсан тэрээр дараагийн амьдралдаа нэг их яарахгүй байгаа гэнэ лээ. Өдгөө 34 настай найруулагч залуу маань анхны амьдралаа жүжигчин Золзаяатай эхлүүлсэн ч, өөрийн алдаа дутагдлаас болж хоёр тийш болсон гэдэг. Тиймээс Т.Цэгц-Үжинээ эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж өөрөө өсгөдөг.

Дуучин Нара


Нэгэн цагт монголын халуухан бүсгүйчүүдийн нэг явсан дуучин Нара өдгөө улс нийгмийн асуудалд ханцуй шамлан “дайрч”, дуучны карьераа орхисон. Тэрээр өдгөө 37 настай ч Зайсангын нэгэн хотхон аав ээж, хүүгийн хамт амьдарч байна. Энэ тухайгаа өөрийн гэсэн амьдрал зохиотлоо аав ээжээсээ холдохгүй. Амьдралын алдаа оноотой бүхэнд маань тэд минь дэргэд байдаг” хэмээн ярьсан байдаг.

Бизнесмэн Самади


Монголын халуухан өв залгамлагч, хүүхнүүдийн хүсэмжит “цагаан морьтой ханхүү” хэмээгддэг бизнесмэн Б.Самади өдгөө 33 настай. Анхны амьдрлаа хар багаасаа үерхэсэн эгэл ардын охинтой эхлүүлж, хүүтэй болсон ч УИХ-ын гишүүн аав, сонгодог урлаг брэндийн “мастер” хатуухан ээж нараасаа болж салсан байдаг.
Б.Самади өдгөө аав ээжийнхээ хамт амьдардаг.