Та нарт ковид-19-ийн эсрэг Австралийн ЗГ хэрхэн арга хэмжээ авсан тухай сонирхолтой байж магад гээд оруулж байна.


Австралид нийт 28k орчим халдвартай хүн илэрснээс 25k нь эдгэрсэн. 907 нь нас барсан. Өнөөдрийн байдлаар 68 идэвхитэй халдвар байна.

 

Засгийн газар нь эрүүл мэндийн салбартаа дараах арга хэмжээг авсан:

1. Улсын болон хувийн бүх

эмнэлэгүүдтэйгээ холбогдож халдварын тоо огцом өсөх үед хэрхэн хүлээн авах талаар гэрээ байгуулж бэлэн байдалтай болгосон.

2. Эмнэлэг бүрд өвчтөн хүлээн авах тусгай тасгууд бэлдэж анагаахын төгсөх курсын оюутнууд, саяхан тэтгэвэрт гарсан эмч нартай холбогдож онц байдлын үед шууд ажиллуулах гэрээ хийсэн. Мөн одоо ажиллаж буй бүх эрүүл мэндийн салбарын ажилчдад ковидтой хүмүүст хэрхэн туслах талаар нэгдсэн сургалт зохион байгуулсан.

3. Халдварын тоо огцом нэмэгдэх үед онц яаралтай бус хагалгааны тоог цөөлж хойшлуулсан.

4. Халдварын тархалт, тоо, голомт, халдвартай хүний явсан маршрут харуулдаг аппликэйшн гаргаж утсандаа татаж суулгахыг уриалсан.

5. Эмчтэйгээ утсаар холбогдож уулзах эмийн жороо шуудангаар авах нөхцлөөр хангасан.

6. Хамгийн хүндээр өртөх магадлалтай чихрийн шижинтэй хүмүүст зориулж байнга зөвлөгөө өгч эмчийн хяналтад байлгасан.

7. Стресс бууруулах хамгаалах сэтгэл зүйн эмчилгээг эрчимжүүлж зөвлөгөө өгөх нөхцлөөр хангасан.

8. Ковидийн тест хийх цэгүүд бий болгож машинаасаа буулгүй шууд машинаасаа тестлүүлэх газрыг байгуулсан.

9. Халдвартай хүмүүсийн явсан маршрутыг тогтоох ажлыг цагдаагийн мөрдлөгийн тасагт өгч энэ судалгааг түргэн шуурхай хийхийн тулд нэмэлт хөрөнгө оруулалт тусламжийг холбогдох байгууллагуудаас авсан.

Иргэд, жижиг дунд бизнесийг хямралын үед дэмжих зорилгоор дараах ажлуудыг хийж байна.

1. 2020 оны 5 сарын 15 – 2021 оны 3 сарын 28 хүртэл эдийн засгийн хямралд өртсөн иргэдэд 14 хоног бүр 750 долларын тэтгэмж олгож эхэлсэн.

2. Бүх оршин суугч нарт тэтгэврийн хуримтлалаа 2021 оны 12 сарын 31 хүртэл ашиглах эрх өгсөн. Үүнд өөр улсаас ирсэн түр оршин суугч, оюутнууд багтана. Тэтгэвэр тогтоолгох хугацаа нь болоогүй ч хуримтлалаасаа хэрэглэж болно гэсэн үг.

3. Хямралд өртсөн өртөөгүй хамаарахгүйгээр бүх иргэддээ 1400 долларын тэтгэмжийг нэг удаа олгосон.

4. Хямралд өртсөн гэж бүртгүүлээд тэтгэмж авч буй бүр иргэдэд байрны түрээс, тог цахилгаан, нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй авах карт олгосон.

5. Тэтгэврийн хүмүүст улирал бүр тэтгэвэр дээр нь 250 долларын нэмэгдэл олгож байгаа.

6. Жижиг дунд бизнесүүдэд зээлийн хөнгөлөлт, хөрөнгө оруулалтын тусламж олгож байгаа.

Хөл хорионы 3 үе шаттай журам баталж тухайн үе шатаас хамаарч олон нийтийн газраар үйлчлүүлэх хүний тоо, үйлчилгээний газруудын ажиллах нөхцлийг тодорхой болгосон. Жишээ нь халдварын тоо хамгийх их үед 1-р шатны хөл хориог тогтоох ба энэ үед:

– Их сургууль, ахлах сургуулиуд онлайнаар хичээллэж, бага сургууль болон цэцэрлэгийг нээлттэй ажиллуулах. Эцэг эхчүүд бага сургууль цэцэрлэгийн насны хүүхдээ хичээлд нь явуулах эсэхээ өөрсдөө шийднэ.

– Хоолны газруудад 10-аас дээш хүн сууж үйлчлүүлэхийг хориглож зөвхөн савлуулж авах.

– Хурим, оршуулга гэх мэт үйл ажиллагаанд 10-аас дээш хүн цугларахыг хориглоно.

– Үзвэр үйлчилгээ, жим ажиллахгүй. Үсчин, гоо сайхны газар заавал мастктай үйлчлүүлнэ.

– Иргэд хоорондоо 1.5 м ийн зай барих.

– Хэрвээ маш хатуу хөл хорио тогтоож бүх газрыг хаах тохиолдолд дэд бүтцийг хариуцсан байгууллагууд, супермаркет, эрүүл мэндийн байгууллагууд, тээврийн хэрэгслүүд болон байгууллагууд, шатахуун түгээх газар, шуудан, архины дэлгүүр, уурхай нээлттэй буюу хэвийн ажиллана. Эдгээр газар ажилладаг хүмүүс ажилдаа явах эрхтэй. Эдгээр ажилчдын хүүхдүүд хөл хорионы үед сургууль цэцэрлэгт явах эрхтэй.

Хөл хориог султгавал 2-3 р шатны хөл хорио руу орох ба цугларах хүний тоо ихсэнэ. Ихэнхи газрууд хэвийн ажиллаж эхэлнэ.

Ер нь ямар ч үед бүх газар гар ариутгагч, нойтон сальфетка үүдэндээ байрлуулсан. Дэлгүүрт явах үедээ байнга гараа ариутгах. Эмнэлэгт үзүүлэх, энд тэнд цаг авах үед сүүлийн 14 хоног аялсан эсэх, гэр бүл болон ойр тойронд ковидтой хүн байсан эсэх, толгой өвдөх үнэр амт мэдэрч буй эсэхийг хүн бүрээс асууж халуун шалгаж оруулдаг.

Хилээ хаасан ч иргэддээ хаагаагүй. Хилээ хаахаасаа өмнө бүх иргэддээ хил хаах өдрөө зарлаж тэр өдрөөс өмнө амжиж ирэхийг зарласан. Хилээ хааснаас хойш иргэдээ байнга онгоцоор авчирч 14 хоног үнэгүй тусгаарлалтад байлгасан. Саяхнаас тусгаарлалт үнэтэй болсон.

Муж нь хилээ хаасан тохиолдолд тухайн мужид оршин суудаг хүмүүсийг нэвтрүүлж мөн 14 хоног гэрийн тусгаарлалтад оруулдаг. Голомттой халдвар их мужаас ирж буй оршин суугчийг буудалд тусгаарладаг. Гэр бүлийн гишүүн нас барсан, хүнд өвчтэй гэх мэт яаралтай шалтгаантай ирж буй хүмүүсээс тусгай асуумж авч холбогдох бичиг баримтыг үзсэний дараа тусгаарлалгүй шууд оруулдаг.