Уянгалаг дуугаараа олны сонорыг мялааж өөрийн гэсэн фенүүдтэй болж амжсан дуучин, жүжигчин Баярцэнгэл өөрийн гадаад төрхөндөө өөрчлөлт хийжээ.

Энэхүү өөрчлөлт нь түүний 2 жилийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн аж. Тэрээр энэ тухайгаа “Дунд нь миарсан гэхдээ одоо ч бэлтгэлээ гэртээ хийж байгаа” хэмээн фэнүүддээ туршлагаасаа хуваалцжээ.
Дуучин залуугийн хувьд 2008 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд хоббигоороо дуулдаг гэсэн.