Дуучин Идэржавхлан, жүжигчин Онон нар гэр бүл болоод багагүй хугацаа өнгөрч байгаа.

Хосуудын хувьд хоёр охинтой байхдаа хуримлаж байсан юм. Тэд гурван цэцэг шиг охидын ээж аав билээ.Өнөөдөр тэдний дунд охины төрсөн өдөр тохиож байна.

Жүжигчин З.Онон цахим худаснаа “Энэ охины үг үйлдэл хөдөлгөөн харцнаас нь би өөрийгөө үе үе олж хардаг. Хайртай бяцхан охиндоо, мундаг аниа, мундаг дүү байж чаддаг бяцхан хэвлүүхэн хайрдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.Хичээл орж байсан бол тээ л гээд байна хэхэ” хэмээсэн байна.Гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.