Монголын үүрэн телефоны зах зээлд хамгийн олон хэрэглэгчтэй гэгддэг Мобиком хэзээ ч хэрэглэгчээ нэгдүгээрт тавьдаггүй гэдэг үнэн бололтой.

Сарын эхний өдөр тус компанийн өөрийнх нь Mobicom апп-ыг ашиглан онлайнаар дата худалдан авалт хийсэн хэрэглэгчдээ үл хүндэтгэн, үйлчилгээгээ үзүүлэхгүй 5 дээш цагийн хугацаанд хүлээлт үүсгэж, иргэдэд бухимдал төрүүлээд байна.
Хөл хориотой энэ өдрүүдэд ар гэрээсээ ажлаа хийж буй хүн олон.

Байнгын интэрнет ашигладаггүй хүмүүс өөрсдийн утаснаасаа гэрээсээ ажлаа хийх нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор үнэнч хэрэглэгчдийнхээ мөнгөө төлж авсан датаг өгөхгүй “Гомдол саналыг хүлээн авлаа. Манай ажилтан өөрөө холбогдоно” гээд алга болох аж.

Тус компанийн ажилчдын хүнд суртал, ачааллаа дийлэхгүй программын улмаас хичнээн иргэн сэтгэлзүй, цаг хугацаа, ажлын бүтээмжээрээ хохирч байгааг таашгүй. Эдийн засаг хүнд нөхцөлд тус үүрэн телефоны хариуцлагаггүй байдлын муу үр дүнг энгийн иргэд амсч байна.
Мөнгөө төлөөд үйлчилгээгээ авч байгаа хэрэглэгчиддээ үйлчилвэл үйлчилсэн шиг үйлчлээд чадахгүй бол үндэсний үйлдвэрлэгч үүрэн телефонуудад зайгаа тавиад өгөх хэрэгтэй.

Өдөрт нэг үнэнч хэрэглэгчээ алдаад байвал сарын хугацаанд хэдий хэмжээний мөнгөн танайх руу урсахаа болих вэ гэдгийг бодох л асуудал.