Хошин урлагийн салбарт өөр өөрийн өнгө төрхтэй жүжигчин болох Дэлгэрсайхан, Адъяа нар хэн нь хамгийн царайны бядгүй вэ гэж өөрсдийнхөө гэрэл зургийг нийтлэжээ.


Тэдний хувьд монголын тайз дэлгэцийн урлагт чимэг болж яваа жүжигчид.
Жүжигчин Дэлгэрсайханы хувьд өдгөө 50 нас руу дөхөж яваа. Тэрээр 30 гарсан хойноо урлагийн сургуульд суралцаж, 40 гарсан хойноо эхнэр хүүхэд авч “Маск” хамтлагт тоглосон байдаг.


Харин Адъяагийн хувьд “40 давж дөрөө дарсан эр”. Ихэнхдээ хошин шог, инээдмийн кинонд тоглодог байсан тэрээр “Анирлагч” уран сайхны кинонд тоглосныхоо дараа үзэгчдээс “балиар залуу” цолыг хүртсэн нэгэн.