Х-Түц хамтлагаас ажлын гараагаа эхэлж, өдгөө “Мөрөөдлийн театр”-аар овоглож яваа хүн бол жүжигчин Баттөмөр буюу “Банш” Батаа.

Өөрийн гэсэн фенүүдтэй тэрээр өөртэйгөө усны дусал мэт ижил төрхтэй эхнэртэй. Түүний эхнэр Булгаа сошиалд нэлээд идэвхи санаачлагатай байдаг. Тэд өдгөө нэрэндээ “Сар” дагуулсан дөрвөн охины аав ээж хэдийнэ болжээ.


Уран бүтээлийн гараагаа эхлүүлэхэдээ жүжигчин Батаа “дэлчгэр” туранхай залуу байжээ. Харин өдгөө тийм байсан гэхээргүй махлаг цагаан залуу болсон. Жүжигчин залуугийн гадаад төрхийг ингэтэл өөрчилсөн хүн түүний гэргий аж.


Энэ тухайгаа Булгантамир бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Анх ийм залуутай танилцаж байлаа шдээ. Жин нэмүүлсэн хүн нь би байна өө. 15 жилийн өмнө” гэжээ.