Нийгмийн асуудалд хүчтэй дуугардаг олны танил “од”-уудын нэг бол дуучин Нара. Дуучин гэх нэрнээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж яваа тэрээр өөрийн нэрийн пиццаны газартай болохыг мөрөөддөг болсон гэнэ шүү.

Энэ мөрөөдлөө хөл хорионы дараа хийх эсэхээ дуучин бүсгүй маань шийдэж ядаж байгаа гэсэн. Тэрээр энэ тухайгаа “Дараа жилийн пицца&дарс жижиг pizzeria lounge нээхэд хөрөнгө оруулалт хийх хүмүүс тандаж байгаарай.

Уучлаарай Италичуудаа Монголд нэг хүүхэн та нарыг ажилгүй болгох нь” хэмээн хошигножээ.

Түүний хувьд өдгөө нэгэн гоо сайхны сошиал маркетинг менежер хийдэг. Мөн зуны урин дулаан цагт Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байдаг зөгийн аж ахуй руугаа явдаг.