Монголын нэрийг дэлхийд гаргаж буй модел Ж.Энэрэл буюу Ээнээг өдгөө гадаадын маш олон сэтгүүлийн нүүрийг чимж яваа. Өдгөө 25 настай тэрээр ганц бие ээжийн амьдралаар амьдраад дөрвөн жилийн нүүр үзэж буй.


Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад оролцсон туршлагатай тэрбээр “MUSE” загварын агентлагтай өнгөрсөн онд гэрээ байгуулсан билээ.

Ж.Энэрэл загварын гараагаа “Торго” модел агентлагаас эхлүүлж байв. Үүний дараа “Монгол модел” агентлагт орсон. Загвар ертөнцөд хөл тавиад 11 жил болж байгаа аж.


Тэр 2012 онд загвар өмсөгч С.Сарнайтай хамт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглож байв. Ж.Энэрэл бол дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол моделиудын нэг яах аргагүй мөн. Инстаграм дээр 40 мянга гаруй дагагчтай тэрээр гадаад төрхөө ингэж өөрчилжээ.