Сүүлийн 24 цагийн байдлаар Орхон аймагт 2 тохиолдол батлагдлаа. Дээрх иргэд нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд ажиглалт тусгаарлалтын байранд байсан том хүн, хүүхэд хоёр байна.

Мөн тусгаарлалтын байранд шилжсэн 11 дэх хоног, хавьтлын 14 дэх хоног дээрээ гурав дахь удаагийн PCR шинжилгээгээр батлагдаж байгаа юм. Батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтлууд дам хавьтлуудыг судалж, тусгаарлалтын байруудад авч байна.
БОЭТ-ийн вируслогийн лабораторид өчигдөр буюу /2020.12.01/-нд 214 PCR шинжилгээ хийснээс сөрөг 212, эерэг 2 гарсан нь дээрх хоёр иргэн юм.
Түргэвчилсэн шинжилгээ авах түр цэгүүдээр 750 шинжилгээ хийж бүгд сөрөг гарчээ.
Тусгаарлах байранд ойрын хавьтлын нийт 168 хүн байгаа бөгөөд гэрийн ажиглалтад 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 586 хүн байна. Үүнээс 267 том хүн, 319 хүүхэд байгаа юм.
Аймгийн хэмжээнд түргэвчилсэн тестээр нийт 18763, PCR-ын шинжилгээнд нийт 2711 хүнийг хамруулаад байна. Ийнхүү бид тайвшрах болоогүй бөгөөд хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг нээн ажиллуулах шаардлагагүй, хөл хорионы дэглэмээ сахиж, анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой Комисс мэдээллээ.