On’n Off продакшны гүйцэтгэх захирал, Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгч Т.Нансалмаа монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүсгүй.

Өдгөө 50 насыг гарч яваа тэрээр эмэгтэйчүүдэд үнэтэй зөвлөгөө өгчээ.
Тэрээр “Эмэгтэй хүн ядаж ганц гоё фото зурагтай байх хэрэгтэй юм билээ. Цаг хугацаа ус шиг урсаж фото зураг шороо шиг үлдэнэ гэгчээр.

Залуу нас богинохон богинохон гэхэд эмэгтэй хүний гоо үзэмжит залуу нас өөрийнхөө гоё сайхныг мэдээгүй явж байтал дуусчихсан байдаг.

Тэгээд ч эмэгтэй хүмүүсийн ихэнх нь өөрийгөө голоод л, хамар намхан эсвэл монхор байна, үс буржгар эсвэл шулуун байна, нүд давхраатай давхраагүй байна гэх мэтчилэн гоочлохгүй, өөнтөглөхгүй юмгүй…

Тэгж байгаад миний энэ нас луу ойртохлоор бодогдоно, миний байгаа нь л энэ, бурхан надаас ухаан муутайдаа миний энэ гадаад үзэмжийг өгөв гэж..эрүүл байвал энэ хамарны өндөр нам яамай…харин үрчлээгээ хэт хурдан ихэсгэхгүйн тулд жаахан жаахан юм бодхоос гэх мэт.
Нас бол нас. Нас бол тоо. Нас бол тоо биш гэдэг онцгой зэрэглэлийн хүн би лав биш. Бүр хөгширхөөсөө өмнө ганц зураг авхуулъя гэж удаан жил бодож явсных “дарууллаа”.

Усчны морь усгүй гэгчээр Ононбат маш олон CD-ний фото зураг, календарт, постер, тоглолтын постерийн видео ба фото зураг авалтууд хийдэг хэрнээ эхнэрийнхээ фотог ганц ч аваагүй юм гэжээ.