Жил бүрийн өдийд загварынхны хамгийн том наадам болох “Гоёл” болдог байсан ч энэ жил дотооддоо короновирус алдсны улмаас тус наадам өнжиж байгаа.

Тэгвэл энэ наадмыг зарим загвар өмсөгч, топ моделиуд ихээхэн үгүйлж байгаагаа өөрсдийнхөөрөө илэрхийлсээр буй. Тэдний нэг Х.Бадамгэрэл өнгөрсөн жилүүдийн “Гоёл” наадмын зургийг дэлгэжээ.
Түүний хувьд 2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель болж байсан юм. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр 2007 онд “Үнсгэлжин” тэмцээнд түрүүлэн загварын ертөнцөд хөл тавьснаас хойш олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн.
Х.Бадамгэрэл хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа “Гоёл” наадамд оролцож, мэргэжилдээ хэр их хайртайгаа харуулаад авсан.


Тэрээр таван жилийн өмнөөс өөрийн Андра загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлдэж ирсэн бөгөөд энэ жил агентлагаа өргөжүүлэн Андра Академийг үүсгэн байгуулалцсан байна. Топ модель Х.Бадамгэрэл харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлдэхийн зэрэгцээ “Монгол контент” ХХК-д урлаг, соёлын төслүүдийн менежерээр ажилладаг.