Дэлхий нийтийг хамарсан короновирус цар тахлын улмаас манай улс хоёр дахь удаагаа хөл хорио тогтоогоод байна. Энэ удаагийн бүх нийтийг хамарсан карантин бараг сар үргэлжилж буй.

Ихэнх хүмүүс энэ өдрүүдийг амралтын байдалтай өнгөрүүлж буй бол зарим иргэд өөрсдийн хувь хүний хөгжилдөө түлхүү анхаарч өнгөрүүлж байна. Тэдний нэг нь жүжигчин хөтлөгч Ч.Ундрал.

Тэрээр өмнөх хөл хориогоор нэлээдгүй жин нэмсэн бөгөөд энэ удаад алдаагаа давтахгүйн тулд эрүүл зөв хоололтоор хооллож, иогыг өдөр тутмынхаа хэвшил болгожээ. Энэ тухайгаа өөрийн цахим найзуудтайгаа хуваалцсан.


Өдгөө 40 нас зооглосон, амьдралын эрээн бараан, жаргал зовлонгын амт бүрийг амсаж яваа Ч.Ундрал “хашир” нэгэн бололтой шүү.