Монголын хошин урлагийн салбарт комедиан гэх урсгал шинээр бий болоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Уг урсгалыг дэлгэрүүлж яваа хүмүүсийн нэг бол Comegy LAB клубын гишүүн Төгөлдөр буюу олноо “Хар” Төөгөө гэж алдаршсан залуу.

 

Хөтлөгч Анхаагийн сайн найз гэгддэг түүнийг найз нь реклам сурталчилгаанд тоглуулдаг гэдгийг нуудаггүй. Тэрээр Шар доктор чацарганы сурталчилгаанд хааны дүр бүтээсэн ч, реклам дээр зөвхөн мөр нь гараад алга болдог талаар өөрөө хошиножээ.

Тэрээр “Би хаан болсон гэж хэлээ биз дээ. Даанч миний мөр л гарсан болохоос” хэмээн өөрийнхөө хааны хувцастай гэрэл зургаа нийтлэжээ.


Комедиан Б.Төгөлдөрийн хувьд өөрийн амьдралаас сэдэвлэн “Амьдрал” нэртэй бие даасан тоглолт хийсэн нь үзэгчдийн сонирхолыг ихээхэн татсан. Түүний хувьд өмнө нь Чингисхаан банканд эдийн засагч хийдэг байсан ч сонирхолдоо хөтлөгдөн ажлаасаа гарсан гэдэг. Энэ шийдвэртээ хэзээ ч харамсаж байгаагүйгээ хэлдэг.