Дуучин Ч.Цэлмүүнийг UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” нэвтрүүлгийн анхны ялагч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Өдгөө 29 настай тэрээр 2008 оны “Монголын Оюутны Мисс”-ээр шалгарч байсан төдийгүй өөрийн гар зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан авьяаслаг нэгэн юм.

Тэрээр “Оюутны мисс болон мистер нь тухайн оролцогчийн гадаад төрхөөс илүүтэй доторх баялгийг гаргаж ирсэн тэмцээн байсан” гэж дурссан байдаг.
Тэгвэл тэрээр өөрийн хуурай эгчээ дурсан “Докторт сурахаар явахын өмнөх зураг авалтуудаас… Сая хүү минь харснаа “Ээж та юм өмсөөч!” гэдэг байгаа. Мөргүй топ өмссөн биш хүүдээ загнуулав. Инээд хүрчихлээ!

Анх 2009 онд тэмцээнд ороод удаагүй байсан шиг санагдана, орцлуугаа яг орох гэтэл араас нэг эмэгтэй дуудаж “Цэлмүүн үү? UBSийн тэмцээнд орж байгаа?” гэж асууснаар Солонго эгчтэй танилцаж байв. Манайх 7-аар давхарт харин тэднийх 9. Намайг лифтнээс буутал зэмлээд л “Гоё нүүр амаа будаад, үсээ янзлаад, даашинз нтр өмсөөд дуул л даа!” гээд…Солонго эгч тэгсэн загвар зохион бүтээгч байж таарав.

Дараа нь гэртээ оруулж ирээд газраар нэг урт чамин даашинзнуудыг шидэж гарав. Загвар өмсөгчид л өмссөн бололтой… яасан ч урт юм. Надад нэг нэгээр нь өмсүүлээд л. Хайр татам. Яг л эгч шиг санагдаж билээ. Загнуулан байж үс нүүрээ янзлаад даашинзыг нь өмсөөд тэмцээний 4-р шатандаа оролцож билээ.

Энэ зураг 2016 онд СДний коверт зориулж авхуулсан бөгөөд Солонго эгч дарсан. Харамсалтай нь намайг Японд ирээд удаагүй байхад Солонго эгч хорвоог орхисон… Сүүлчийн удаа уулзсан нь энэ байв” гэжээ.