Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай өөрийн цахим хуудаснаа “Зун ч сайхан шүү” гэх цээж нүцгэн зургаа нийтлэжээ.

Жүжигчин болоогүй бол бөх болох байсан гэгддэг тэрээр урлагийнхан дунд зохион байгууллагддаг бэсрэг наадамд хоёр ч удаа түрүүлсэн гэдэг. Өдгөө 37 настай жүжигчин Г.Алтаншагай сэтгүүлч Насанжаргалтай нэг гэрт орж, хоёр хүүгийн аав болсон.
Г.Алтаншагай нэгэнт сонгосон сонголтдоо үнэнч байх гэсэн хувийн философитой явдаг гэсэн. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Надад одоо ч том мөрөөдөл байгаа. Гагцхүү тэр мөрөөдлийг бодит зүйл болгох ёстой. Бодит зүйл болгохын тулд хөдөлмөрлөж л явна. Амьдрал бол тэр чигээрээ сонголт байдаг.

Хүн алхам тутамдаа янз бүрийн сонголттой нүүр тулгарч байдаг. Тиймээс сонголтоо мэргэн хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн сонгосон сонголтдоо үнэнч байх хэрэгтэй” гэжээ.