2007 онд “Voice” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Д.Отгонжаргал Улсын филармониор олон жил “овоглосон”. “Өнө мөнх эх орон”, “Хайрлахын жаргал” зэрэг бие даасан тоглолтоо хүргэсэн тэрбээр чадварлаг дуучнаас гадна жүжиглэх чамгүй авьяастайгаа “Ану хатан” кинонд харуулж, улмаар БНХАУ-ын Бээжингийн театрт “Хайр шингэсэн тоорой” дуулалт жүжигт тоглосон юм.

“Хун галуу”, “Миний ээж тэмээчин” зэрэг олны эчнээ мэддэг уран бүтээлийг тэрбээр сонсогчдод өөрийнхөөрөө хоногшуулсан түүнд фен нь том бэлэг бэлэглэсэн байна.
Дуучин бүсгүйн зургийг амьд мэт ижилхэн зурсан нь түүнд маш их таалагдснаа цахим хуудаснаа бичсэн байна.


Д.Отгонжаргал гутарсан үедээ дуртай хөгжим, дуугаа сонсдог аж. Харин сүүлийн үед сэтгэл санаа таагүй үед ууланд ганцаараа алхахад өөртэйгөө ярьж, бодлоо цэгцэлэх дуртай болсон гэнэ. Мөн фенүүдээсээ ирсэн бэлэгнүүдийг дахин задлаж, дурсамжаа сэргээх дуртай гэнэ шүү.