ХАРИЛЦАН ХАЙР Л ХОСУУДЫГ МӨНХИЙН ЖАРГАЛТАЙ АМЬДРУУЛДАГ.

Хайр амьдралыг цэцэглүүлдэг.. гэдгийг бид мэддэг мөртлөө ХАЙРАА үргэлж ЦЭЦЭГЛҮҮЛЭХ ёстой гэдгээ мартчихдаг.

Эр нөхөр нь гэргийгээ ӨДӨР БҮР хүлээцтэй, тэвчээртэй сонсож, түүндээ ҮРГЭЛЖ урмын сайхан үгс хэлээд ХЭВШЧИХЭД л …эмэгтэй хүний нүд нь гэрэлтээд, царай нь шингэрээд, гэрээ ГИЙГҮҮЛЭЭД л явчихдаг.

Бүсгүй амьтан чинь УГААСАА эрчүүд биднээс ИЛҮҮ ярих хэрэгцээтэй ТӨРДӨГ юм билээ.
Тийм учраас эхнэртээ хайртай л бол түүнийгээ ҮРГЭЛЖ яриулж, урам өгч СОНСОЖ сурах хэрэгтэй.

Харин эр хүн чинь эхнэрээсээ ХҮНДЛЭЛ, жаахан МАГТААЛ л ҮРГЭЛЖ горьддог юм ш дээ.
Ухаалаг гэргий хүн …энгийн мөртлөө ГАЙХАМШИГТАЙ энэ аргыг мэддэг..гэдэг.
Эхнэрийнхээ ХҮНДЛЭЛ & МАГТААЛЫГ үргэлж мэдэрдэг эр хүн..эрч хүчтэй, хийморьтой, гэрсэг, өөртөө итгэлтэй, дотроо ДАНДАА эхнэрийнхээ инээмслэлийг бодож явдаг жаргалтай хүн байдгийн.
Жаргалтай хүний ажил үйлс л бүтэмжтэй байдаг даа.

Ийм харилцан ХАЙР л ямар ч хосыг МӨНХИЙН жаргалтай амьдруулдаг.

Нэг нь хайрлаад байхад нөгөөдөх нь хариу байхгүй болохоор л ДУНДУУР СЭТГЭЛ үүсдэг жамтай.

Эхнэр хүмүүсийн гаргадаг ХАМГИЙН ТОМ АЛДАА бол:
..Би инээж, нялуурч чадахгүй ээ.Гэхдээ дотроо нөхрөө үргэлж хайрладаг…гэж хэлдэг,гаргадаг ХАНДЛАГА юм.
Нөхөр чинь далдыг хардаг далай лам биш учраас эхнэр ТАНЫ доторхи энэ хайрыг ХЭЗЭЭ Ч мэдэрдэггүй юм!!!
Ийм харьцаатай эхнэрийн нөхөр л … ДОТРОО дундуур сэтгэлтэй болж эхэлдэг!
Дундуур сэтгэл үүсээд ЭХЛЭХЭЭР эр хүн… үгээ залгидаг болно,үйлдлээ нуудаг болдог.

Яваандаа…Таны доторхи хайрыг нөхөр чинь мэдэрч чаддаггүй шиг, ТА ч гэсэн нөхрийнхөө доторхи ДУНДУУР СЭТГЭЛИЙГ мэдэх боломжгүй болно.
Дундуур сэтгэл… даамжирсаар нэг л өдөр Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог НЭГЭЭР нэмдэг.

Үүнийг нөхөртөө, гэр бүлдээ хайртай эхнэр БҮХЭН эгнэгт тогтоож авбал зохино!

Эр хүн ХАЙР дутахаар л ХААЛГА руу хардаг болж, харанхуй шөнөөр гарч явах дуртай болдог юм!

Тийм учраас хоёр биенээ ҮРГЭЛЖ мэдэрч, харилцан хайрлаж яваарай..

Хосуудын ХАРИЛЦАН ХАЙР мандтугай.
Монголынхоо БҮХ ХОСУУДАД АЗ ЖАРГАЛ & ХАЙРЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа.