Монголын толгой баячуудын охид болох “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн охин Шинэзаяа, МАК-ын Б.Нямтайширын охин Цэлмүүн, “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Номин, Ч.Ганхуягийн эхнэр Уянга нар хоорондоо зүү орох зайгүй дотно найзууд.

Эдэлж хэрэглэдэг эд зүйлүүдээрээ хэнийг ч урдаа гишгүүлдэггүй эдгээр бүсгүйчүүдийн нөхөрлөлийг харсан хэн бүхэн “галзуу найзууд” юмаа гэх нь бий.


Гэвч амьдралын эрхээр үү сүүлийн хоёр жилд тэд төдийлөн хамт харагдахаа больсон. Тэднээс “МАК”-ын Н.Цэлмүүн амьдрал зохиож ойрхон хүүхэд төрүүлэн хувийн амьдралдаа илүүтэй анхаарч эхэлсэн бол, Шинэзаяа бүсгүй ээжийгээ алдаад удаагүй байгаа. Бусдынх нь амьдралд нэг их өөрчлөлт ороогүй.