Хэдхэн хоногийн өмнө УОК-оос мэдээлэл хийж, 18 салбарын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон тухай дуулгасан. Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Сандагсүрэн 17 градусаас илүүгүй дарс,пивог худалдаанд гаргахаа илэрхийлээд байв.

Гэтэл Засгийн газрын шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор олон нийтэд зарлав. Тэрээр “Засгийн газрын хуралдааны үеэр дарс, шар айргийг худалдаанд гаргах талаар ярьсан. Зарах тодорхой шийдвэр гарсан мэтээр иргэд буруу ойлгосон байна. Үүнд тусгайлсан чиглэл нарийн зүйлс байхгүй. Энэ бол хотын шийдэх асуудал. Тодорхой баримт үндэслэл гарган шийднэ гэсэн юм.

Иргэдийн дунд “Хотын даргын ШИНЭ ЦОЛ: Олныг бухимдуулагч, түмнийг түгжрүүлэгч, хурдан буцамхай, хууринан будилагч, уран панаалдагч, зугтан зайлагч, үнэн дүп, улам нэмэх шуналтай үлэмж бадрах амбицтай, харьшгүй мулгуу Хотын дарга Сумъяабазар МАНЛАЙ” хэмээх болжээ.