2018.06.11-ний өдрийн  18:00 цагт  Хөвсгөлөөс Улаанбаатарын чиглэлд гарсан автобус өчигдөр өглөө өв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.   40 гаруй хүн зорчиж явсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй. Харин зарим зорчигчийн тээш шатсан байна. Тодруулбал, автобус хойд хэсгээс эхэлж шатсан болохоор зорчигчдыг буулгаад, арын хэсэгт болон дотор байсан зарим ачааг буулгаж амжаагүй аж.

Уг автобусанд сууж явсан зорчигчдыг тусгай автобусаар Улаанбаатарт авчирсэн байна.