Өдөр 14:00 цагаас эхлэн Баянзүрх зах болон Сансарын Имарт худалдааны төв дээр хөл хорио тогтоогоод байна.

Учир нь тус худалдааны төвөөр халдвар авсан иргэн зорчжээ. Иймд албаны байгууллагаас явсан маршрутыг тогтоох ажил хийж байна.

Өдрийн 14:00 цагаас хойш тус худалдааны төвүүдийн бүх үйл ажиллагааг хязгаарлан халдваргүйтэл ариутгалын ажлыг хийсэн. Одоогоор Баянзүрх захын ажилчдаас шинжилгээ авна, иймд бүх ажилчдаас шинжилгээ авсны дараа захаас гаргана гэх хариуг мэргэжлийн хүмүүс өгчээ.

Товчхондоо тус захын ажилчид одоо зах дотроо тусгаарлагдаад 7 цаг болж байна.