Монгол улсад короновирусийн тохиолдол өнөөдрийн байдлаар 842 болоод байгаа.Халдвар авсан тохиолдол нэгээр нэмэгдэж байгаа талаар цахимд түгээгдэж эхэллээ.

Тодруулбал ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн эмчээс PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.

Иймд бүх эмч ажилчдыг тусгаарлан шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Харин тус тасгийн өвчтөнүүдийн хувьд өрөө өрөөндөө тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байсан гэдгийг тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн хэлсэн байна.

Бид маргааш энэ талаар баттай мэдээлэл эргэн мэдээлэх болно.