Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн дээр тавьсан илтгэлдээ “Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхаар журамлана” гэж мэдэгдсэн билээ.

Энэ нь яах аргагүй цагаа олсон шийдвэр юм. Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээндээ ашиглахаас гадна эхнэр хүүхдээ зөөлгөөд явдаг дарга нар төрийн албанд байдаг.

Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр эхнэр Л.У-ын хамт бүх нийтийн амралтын өдөр буюу Наадмын үеэр төрийн албаны автомашинаар (00-91 УНА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер) Хэнтий аймагт орших Хар зүрхний хөр нуурт очиж амарсан байна. Ингэхдээ уг машиныг СХЗГ-ын жолоочоор жолоодуулж явсан байдаг.

Энэ мэтчилэн дарга нар төрийн албаны автомашиныг хувьдаа ашиглаж байгаа тулМонгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатархэлсэн үгээ яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.