Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагий тун донжтой хувцасладаг нэгэн. Тэгвэл түүний хувцасны стиль имиджийг эхнэр нь зохицуулдаг ажээ.

Урлагийнхан дундаа жазз дууны хаан гэгддэг тэрбээр бантик алчуургүйгээр өөрийгөө төсөөлдөггүй гэнэ лээ. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “ Хүн бүрт өөрийгөө илэрхийлдэг хувцас байдаг. Тухайлбал,  “Хар сарнай” хамтлагийн Амараа ах гуталгүйгээр тайзнаа гардаггүйтэй ижил, би бантик алчуургүйгээр тайзан дээр гардаггүй. Бантик алчуур бол миний мөнхийн найз” хэмээн ярьжээ.