Цэнхэр үс Цэрэн өөрийн хүү болон бэрийнхээ талаар дахин ам нээлээ. Тэрбээр энэ талаараа:

“Бэр маань шулам биш. Гэхдээ ёс зүйгүй хүн. Ус буцалгаж мэдэхгүй шахам хүнийг би ажилд сургасан нь үнэн. Би хатуу зарчимч байсан нь үнэн. Тэр хүн ёс бус юм хийсэн нь үнэн. Миний танилуудыг ашиглаж мөнгө луйвардсан нь үнэн. Үүнд миний хүү ч гэсэн оролцоотой.  Гэхдээ өнөөдөр миний хүүгийн толгой нь эргэсн.  Миний хүү бол надад маш ойр.  Миний хүү маш зөөлөн. Ганцаардсан, хаягдсан хүнийг түшиж итгэлтэй найз нь болж чаддаг хүн. Миний хүү олоод тэд нар үзэх ёстой юмаа үзэж байна. Би хүүгээ уучилсан.  Ямар ч эх хүн хүүгээ хөөж явуулахгүй шүү дээ. Буруу муухай үйлдлийг өөрсдөө ухамсарлаад зогсох хэрэгтэй.  Хүн болгон алдах эрхтэй. Би бол сайн хадам ээж.

Байгаль бол Өвөрмонголчуудаас  200 саяыг авсан байна.  Миний гадаад найзаас 153 саяыг авсан байна гээд шүүх нь тогтоочихлоо. Би алдсанаа одоо болтол хэлээгүй. Үүнийг би ярих биш эрэн сурвалжлах хүмүүс нь судлах байх.”