“Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Батух буюу Ц.Батжаргал найз бүсгүйгээ зодсон хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна. Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр И-Март сүлжээ дэлгүүрийн орчимд өөрийн найз эмэгтэй болох иргэн М-г автомашин дотор зэрлэгээр зоджээ. Мөн 25-ны өдөр хохирогч эмэгтэйг гэртээ байхад нь дахин зодож гэмтээсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэргийн газарт “Мөнхийн реп” хамтлагийн хоёр гишүүн хамт байсан гэх ба хохирогчийг зодуулж байхад ямар нэг тусламж үзүүлээгүй аж.
Хохирогчийн ар гэрийнхний хэлж буйгаар, Ц.Батжаргал нь хохирогчтой үерхээд гурван сар болж байгаа ба энэ хугацаанд түүний гэрт хамтран амьдардаг байжээ. Хамтран амьдрах хугацаандаа удаа дараа биед нь халддаг байсан гэх ба их хэмжээний мөнгө авч мөрийтэй тоглосон гэх мэдээллийг өгч байв.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.