“Модун” группийн ерөнхийлөгч, Манлай уяачийн хажуугаар “атаман” хэмээх гуншинтай Дамбын Хишигээ кинонд тоглож байсан гэвэл итгэх үү?

Нэг их нүдэнд торохоор гоц гойд зүйлгүй даруухан төрхтэй энэ эрхмээс яагаад ч юм бүгд эмээдэг.

Шувуун фабрикийн дэггүй жаалуудын нэг тэрбээр багадаа тун өсгөлүүн хүүхэд байжээ.

Тэрээр багадаа кинонд тоглож үеийнхэн дундаа од болж байв. “Хоньчин Найдан” дээр гардаг баян айлын хэгжүүн хүү чинь тэр шүү дээ.

Яагаав, “Чигчий хурууны чилээ гаргахгүй байж чи муу одоо юу вэ?” гэж хэлдэг дээ. Үеийнхнээсээ тэр ганцаараа шилэгдэн тухайн үедээ ихэд олзуурхсан гэдэг. Харин дараа нь дахиж энэ урлагт хөл тавьсангүй. Магадгүй шаггүй жүжигчин болох байсан ч юм билүү, хэн мэдлээ.