Сурагчийн ширээнээс Дэлхийн миссд оролцохоор шалгарч эх орноо төлөөлөн анх оролцсон хүн бол мисс Г.Хонгорзул. 16-хан насандаа Дэлхийн миссийн тэмцээнд орж чамгүй чадварлаг нэгэн гэдгээ ч баталж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж өндөр үнэлгээ авсан гэж болно.

Тэрээр тайзнаа алхаж олон арван шагналын эзэн болох байсан ч өөрийн хүсэл сонирхохлоор гэнэт тайзнаас буусан. Хэсэгтээ тайзнаа од шиг гялалзаж төд удалгүй айл гэрийн журамт гэргий болсон Г.Хонгорзул сүүлийн үед олон хөлийн газар үзэгдэж харагдах болоод удаж байна.

Загварын тайзнаас буугаад олон жил болсон ч түүний гоо үзэсгэлэн хэвээрээ ажээ. Өдгөө хоёр хүүхдийн ээж тэрбээр анагаах ухааны чиглэлээр нэлээд хэдэн жил сурч боловсрон улсын эмнэлэгт эмчээр ажиллах болсоор удаж байгаа юм байна.