Яруу найрагч Н.Баянмөнх гарцаагүй ийм тодотгол авах хүн. Түүний гэргий дуучин Б.Энхмэнд туйлын тайван амгалан, гэрийн ажил л хийж суувал болдог мэт дөлгөөн хүн.

 

Ажил хөөцөлдөж, цагт баригдан яарч сандрах үнэхээр дургүй гэргийдээ Н.Баянмөнх ч хүссэн тайван амьдралыг нь өгсөн гэлтэй.

Тун ч авьяаслаг сайхан дуулдаг Б.Энхмэнд хааяахан тайзнаа гардаг боловч үзэгчид түүнийг тэсэн ядан хүлээдэг нь илт байдаг. Нөхрөө “та” гэж дууддаг гэргийгээ Н.Баянмөнх “Миний хань бол бурхнаас явуулсан бэлэг. Би яг л салхи хурдан, түргэн. Харин манай хүн тайван дөлгөөн” гэж тодотгосон байдаг.

Харин Б.Энхмэнд “Эр хүн гэрийн ноён нуруу гэдэг утгаараа гадуур ажилд түлхүү оролцох гэж цаанаасаа зохилдолгоотой бүтээсэн юм. Тийм болохоор би эр хүнийг энэ гэрт орох орлого, ямар хоол ундаа идэж байна, ямар байх ёстой вэ тэр болгоныг л хангаж өгөх ёстой гэж боддог. Дээр нь тэр хүн гэр орондоо ширүүн дуугардаггүй л байх хэрэгтэй. Тэр чинь эмэгтэй хүнд ямар ч стрессгүй сайхан амьдрахын эх үндэс шүү дээ” гэж ярьсан удаатай.

Гэр бүлийн амьдралд тун нямбай ханддаг, бусдадаа үлгэр дууриал болж яваа тэднээс үнэхээр халуун дулаан уур амьсгал мэдрэгддэг шүү.