Хуаньжу Гэг киноны Жинсуогийн дүрээр та бидний танил болсон БНХАУ-ын жүжигчин Фан Бин Бин олон нийтийн өмнө гаралгүй, сураг алдраад 100 гаруй хонож байгаа ажээ. Жүжигчин бүсгүйг ийнхүү сураггүй алга болоод удаж байгаагийн шалтгаан нь эрх баригч Коммунист намынхантай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл хятадын цахим орчинд тархаж байна.

Татвар нуун дарагдуулсан хэргээр шалгагдаж байгаа БНХАУ-ын иргэн, жүжигчин Фан Бин Бин 2018 оны 7 дугаар сарын 01-ээс хойш сураггүй алга болж, түүнтэй холбоотой мэдээллийг Хятадын эрх баригчид нууцалсаар байна. Татвар нуун дарагдуулсан хэргийг сайтар шалгана хэмээн хууль цагдаагийнхан мэдэгдэж байсны дараа Фан Бин бин шоронгийн өрөөнд харгалзагч нарын дэргэд байцаагдсан байдалтай байгаа зураг л хамгийн сүүлд цацагдсан. Түүний хэргийг хууль зөрчсөн алдартай хүмүүсийн эсрэг Хятадын засгийн газар хатуурхаж чаддагийн үлгэр жишээ болгох зорилготой ажиллагаа хэрэгжсэн байж ч мэдэхээр байна.

Хятадын хамгийн алдартай жүжигчин усанд хаясан чулуу мэт алга болоод 3 сар болоход түүний сүйт залуу нь өөрийнхөө  63 сая дагагчтай Weibo (Хятадын Facebook) хуудас нь 2018 оны 07-р сарын 23-наас хойш идэвхигүй байсан бөгөөд Фан Бин Бины талаар мэдээллийг ор мөргүй устгасан байна.

Харин жүжигчин бүсгүй өчигдөр л өөрийнх нь цахим хуудастаа би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би бүх торгуулиа төлнө. Бүх хүнээс уучлалт хүсье гэсэн агуулгатай нийтлэл тавьсан байна. Гэхдээ энэ мэдэгдлийг Фан Бин Бин хийгээгүй гэж шүтэн бишрэгчид нь үзэж байгаа ажээ. Тодруулбал, шүтэн бишрэгчид нь  Фан Бин Биныг хороосон гэж хардаж байгаа бөгөөд түүний цахим орчинд өөр хэн нэгэн ийнхүү мэдэгдэл гаргасан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.