Өнөөдөр 15 цагийн орчим ҮСАХ буюу паркын эргэлддэг пуужин тоглоом хүүхэд тоглож байх үед эвдэрсэн байна. Улмаар газар унаж дотор нь сууж явсан хүүхдүүд гэмтжээ. Хэргийн газар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж байна. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад “СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст 15:13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансарын хөлөг” гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу тус цагдаагийн хэлтсээс хэргийн газарт ажиллаж байна. Тоглоом дээр байсан хүүхдүүдийг ЭЯТ үзүүлэх ажлыг зохион байгуулсан.  Хүүхдийн амь нас эрсдээгүй” гэв.

Осол гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  ирэх долоо хоногт ҮСАХ-ийн үйл ажилгааг бүрэн зогсоож бүх тоглоомд хяналт шалгалт хийх юм байна. Одоогоор ослын газарт үзлэг хийж байгаа тул эх сурвалжууд дүгнэлт гартал мэдээлэл өгөх боложгүй гэдгийг мэдээллээ.