Киви хамтлагийн дуучин Укагийн төрсөн дүү, МУГЖ Н.Төгсцогтын экс эхнэр, сошиал од Д.Уранзаяа найз залуутай болсон гэдгээ олон нийтэд зарласан байна.  Тодруулбал,  Н.Төгсцогт, УИХ-ын гишүүн Э.Энхбаярын том хүү Э.Сүлд нараас салны дараагаар хэсэг хугацаанд ганц бие байсан тэрбээр хойноосоо нэг их гүйлгэхгүйгээр  найз залуутай болсон байна. Цоглог, хөгжилтэй, тайван, аядуу зөөлөн бүсгүй энэ удаад тун аз жаргалтай байгаа бөгөөд харилцаагаа нандигнахаар шийдсэн байна.