Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлагатай байх тул цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Уг саналыг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12:00 цагт хэлэлцээд Д.Дорлигжав нарыг батлан даалтад гаргалаа.
Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий “Голомт” банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм. Түүнтэй хамт саатуулагдсан байсан Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр хахууль авсан гэмт хэрэгт, Чангаа овогтой

Бямбаа нь Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран уг хахуулын хэрэгт холбогдсон юм.