Хорт хавдрын шалтгаант нас баралтын 54.1 хувь нь элэгний хорт хавдрын өвчлөл эзэлж буй тухай харамсалтай тоо бий. Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдардаг байна.

Өнгөрөгч онд 6073 хүн хавдраар өвдөж оношлогдсоноос 4004 нь тухайн жилдээ нас баржээ. Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа ба элэгний өвчлөлийг эрт оношлох, зөв эмчилгээ сонгох шаардлагатай байгааг салбарынхан онцолж байгаа. Нэгэнт элэгний хорт хавдар туссан бол хамгийн найдвартай эмчилгээний арга нь элэг шилжүүлэн суулгах бөгөөд энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүмүүс дийлэнх нь гадаад улсыг зорьж байгаа. Гэхдээ ихэвчлэн БНСУ, БНХАУ, АНУ-ыг сонгодог ч Бүгд Найрамдах Энэтхэг улсад хамгийн бага зардлаар эрсдэлгүй эмчилгээ хийлгэх боломжтойг тэр бүр мэдэхгүй, мэдээлэл хүрэхгүй байгаа юм. Тухайлбал Энэтхэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ, АНУ-аас 3-4 дахин хямд үнээр эрсдэлгүй, үр дүнтэй хийлгэх боломжтой. Тиймээс монголчуудын дунд зохилон тохиолдож буй элэгний эмгэг, элэг шилжүүлэн суулгах хагалгааг Энэтхэг улс төдийгүй бүс нутаг, цаашлаад дэлхийд танигдсан “FORTIS” эмнэлэгт хийлгэх боломжийг нээх, тус эмнэлэгт үнэ төлбөргүйгээр зуучлах зорилгоор Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа нээгээд байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс засал болон энэ ажилбарыг сонгосон хэн бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг хуваалцах, төлөөлөгчийн газарт хэрхэн хандаж, үйлчлүүлж болох талаар Энэтхэгийн “FORTIS” эмнэлгийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд хариуцсан зөвлөх Ц.Халиунтай ярилцлаа.

-Манай улс элэгний өвчлөл, хорт хавдартай хүмүүсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа харамсалтай тоо баримт байна. Элэгний өвчлөлийн гол шалтгаан юу байна вэ?

-Элэг нь 1400-1600 гр жинтэй, хэвлийн баруун дээд хэсэгт өрцний доор байрладаг хамгийн том булчирхайлаг эрхтэн юм. Хоол боловсруулах, бодисын солилцоонд оролцох, бие махбодийг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй эрхтэн. Мөн цусан дахь саха­рын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах, илүүдэл сахарыг гликоген болгон нөөцөлж хэрэгцээтэй цагт нь гаргаж зарцуулдаг.

Элгийг өвчлүүлэх гол шалтгаан нь архи дарсны хэрэглээ, эмийн зохисгүй хэрэглээ, хортой орчин нөхцөлд удаан ажиллах гэх зэрэг багтдаг.

Мөн эдгээрээс гадна  элгийг сонгож гэмтээдэг вирусууд байдаг. Үүнд A, B, C, D, гэх мэт байдаг. В. С вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл элэгний хавдар үүсгэх үндсэн шалтгаан болж байна. В, С вирус нь тариур, цус, цусан бүтээгдэхүүнээр, бэлгийн замаар халддаг.

-Элэгний хорт хавдар хэрхэн үүсдэг вэ?

-Элэгний хавдар буюу элэгний анхдагч өмөн (ЭАӨ) гэдэг нь элэгний эсээс үүсдэг хортой хавдар юм. Элэг нь харьцангуй том цуллаг эрхтэн учир хавдар бага хэмжээтэй /5 см-ээс бага голчтой/ үед ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрдэггүй. Харин хавдар нь хэмжээгээрээ томорч элэгний бүрхүүл хальс руу нэвчиж ургасан болон цөсний сувгийг дарж бөглөсөн тохиолдолд зовиур шинж тэмдэг нь илэрдэг. Элгэнд хэд хэдэн хавдрын зангилаа үүсч болох ба цусаар дамжин өөр эрхтэнд тархаж болно. Өөр эрхтний хавдар үсэрхийлэн элгэнд хоёрдогчоор хавдар үүсгэх тохиолдол байдаг.

-Ямар хүмүүс элэг шилжүүлэн суулгах боломжтой вэ? Энэ төрлийн эмчилгээ хийлгэхийн тулд нэн тэргүүн ямар бэлтгэл ажил хангах шаардлагатай вэ?

-Элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд орохын тулд эхлээд боломжтой гэж үзсэн донороо  олох ба шаардлагатай шинжилгээнүүд хийлгэх ёстой. Бүрдүүлэх шинжилгээний жагсаалт болон бүрдсэн шинжилгээнүүдийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн трансплатологийн төвийн элэгний эмчид (амбулаторийн В212 кабинет) шалгуулна. Ингээд эхний байдлаар тэнцэж байвал эмч нарын хурлаар хэлэлцэн Монголд хагалгаанд орж болох эсэхийг шийддэг.  Эмч нарын хурлаар Монголд оруулах боломжгүй гэсэн шийдвэр ч гарах тохиолдол байж болзошгүй. Ийм тохиолдолд боломж нь бүрдвэл гадаадад эмчилгээнд явж болно.

-Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөр маш өндөр байдаг. Fortis эмнэлгийн хувьд эмчилгээний үнэ ханш ямар байдаг вэ?  Тус эмнэлгийн талаар уншигчдад танилцуулахгүй юу?

-Бүгд Найрамдах Энэтхэг улсын Fortis Healthcare Limited” нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч компани юм. Одоогийн байдлаар тус компани Энэтхэг, Сингапур, Дубай, Мауритани, Шри-Ланка зэрэг улсуудад нийт 10.000 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай 54 эмнэлэг, 368 оношлогооний төвүүдээр дамжуулан эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна. Монгол Улсаас УНТЭ, ТТАХА эмнэлэг, Интермед эмнэлэг, Дархан аймгийн эрүүл мэндийн газар, Орхон аймгийн бүсийн оношилгооны төвүүдтэй манай эмч нар хамтран ажиллаж ирсэн.

Тус эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Солонгос болон Америкаас 3-4 дахин хямд үнээр хийдэг гэдгийг онцлох ёстой болов уу. Үүнд, мэс заслын өмнө хийгдэх багц шинжилгээ, мэс заслын төлбөр, өрөөний төлбөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн зардал гэх зэрэг  нь багтаж байгаа. Онцлон хэлэхэд, “Fortis” эмнэлэгт Монгол иргэд хагалгаа хийлгэх тохиолдолд тусгай өрөөнд хүлээн авах  гээд бүх талаараа дээд зэрэглэлээр үйлчилдэг.

Fortis эмнэлэг Улаанбаатар хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээснийг тэр бүр хүмүүс мэдээгүй байгаа. Ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-“Fortis” эмнэлэг Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа нээгээд удаагүй байна. Төлөөлөгчийн газар өвчтөнүүдэд элэгний өвчлөл, түүний эмчилгээний тухай мэдээлэл, зөвлөгөө  өгөхөөс гадна Энэтхэг дахь “Fortis” эмнэлгийн төв рүү үнэ төлбөргүй зуучилж өгч үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөний оношийг Энэтхэг рүү явуулж цаашид тухайн өвчтөнд ямар эмчилгээ шаардлагатай, элэг шилжүүлэн суулгах боломжтой эсэх талаар мэргэжлийн эмч нартай холбож өгнө.

Мөн эмчлүүлэхээр явах тохиолдолд бичиг баримт, визаны материал, зэрэг бүх зүйлийг бүрдүүлэхэд тусалдаг. Энэтхэгт очоод орчуулгын баг тосч аван эмчилгээний өмнө ба дараа бүх үйлчилгээ, туслалцааг үнэ төлбөргүй үзүүлдэг. Бид албан ёсны төлөөлөгчийн газар тул энэ бүх үйлчилгээ нь үнэ төлбөргүй явагддаг гэдгээрээ давуу талтай. Мөн өөрсдөө хүсвэл Энэтхэг улсын соёл иргэншилтэй танилцахад ч туслах боломж бий. Бидэнтэй Фэйсбүүк дэх албан ёсны хуудас болох “Fortis Mongolia Representative Office” гэсэн хаягаар холбогдож болох ба Сүхбаатар дүүргийн 1-р хороо,  Монгол даатгалын байр, 203 тоотод ирж уулзах эсвэл 8074 4177 дугаараар холбогдож мэдээлэл авах боломжтой.

-“Fortis” эмнэлгийн эмч нар улирал тутамд ирж өвчтөнүүдэд үзлэг шинжилгээ хийдэг гэлээ. Энэ талаар тодруулбал?

-“Fortis” эмнэлэг нь эрүүл мэндийн хамгийн том магадлан итгэмжлэл болох JCI-аар магадлан итгэмжлэгдсэн. Тус эмнэлгийн Вивек Виж эмч элэг шилжүүлэх мэс заслыг удирдаж хийдэг бөгөөд УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтарч ажилладаг. Вивек Виж эмч нийт 2600 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг удирдаж мэс заслын багтайгаа хамтарч хийсэн бөгөөд мэс заслын үр дүн реципент 97 хувь, донор 100 хувь амжилттайгаар мэс заслаа хийсэн өөрийн гэсэн арга барилтай авьяаслаг эмч гэдгээрээ олон улсад танигдсан. Үүнээс  100 гаруй мэс заслыг Монгол хүмүүст 99 хувь амжилттай хийж байсан бөгөөд түүний хийсэн мэс заслын дараа цөсний сувгийн нарийсал гэх мэт хүндрэл гарч байгаагүй.