2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11-р давхраас унаж, нас баржээ. Дээрх хэргийн тухай дуудлагыг тус хорооллын үйлчилгээний ажилтан цагдаагийн 102 дугаарын утсанд мэдээлсэн байна. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид хэргийн газарт очих үед Баянгол дүүргийн харьяат, 1996 онд төрсөн, 22 настай Чимгээгийн Чамин-Эрдэнэ өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч нотлох баримтад хавсаргажээ. Дээрх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн үхэлд одоогоор гадны нөлөө орсон зүйл тогтоогдоогүй, анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон байж болзошгүй. Хэргийн мөрдөн шалгалт явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Манай сурвалжлах хэсэг хэрэг болсон газарт очсон юм. Хэрэг болсонтой холбоотойгоор “Кэй Эйч” апартментийн харуул хамгаалалт эрс чангарсан байсан бөгөөд энгийн хувцастай цагдаа эргүүл хийж байлаа.

Хэрэг гарсан өдөр талийгаач 16:00 цагийн орчимд хотхоны үүдээр орж, үүнээс цаг хүрэхгүй хугацааны дараа өөрийн амьдардаг орцны хажуугийн орцны 11 давхрын цонхноос унаж, амиа алдсан байна. Нас барсан хэргийн газарт очих үед талийгаачийн дагзны ард хэсэгт бяцарсан, нурууны ард талын хэсэгт их хэмжээний зулгаралттай байсан аж. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 47 кадр зураг, гарын дардас, тамхины иш 3 ширхэг, нэг ширхэг түлхүүр, iPhone-6 гар утас, нэг хайрцаг тамхи,  нэг ширхэг шар айрагны шил, гарын мөр 3 ширхэг авч тэмдэглэл үйлдсэн байна.    Хэргийн газрын камерийн бичлэгт талийгаач “Кей-Эйч” апартментийн “B1” давхраас ганцаараа цахилгаан шатанд сууж 11 давхарт гарч буй хяналтын камерийн бичлэг байгаа аж.

Харуул хамгаалалт чангарсан байдал

Харуул хамгаалалт чангарсан байдал

Талийгаачийн амиа хорлосон 11 давхар

Орцны тагтан дээрх цонхны бариул уруулын будаг болсон байв

Орцны тагт

Орцны тагт

Орцны тагт

Орцны тагт

Орцны тагт

Хоёр давхар тагтны хаалга

Хоёр давхар тагтны хаалга

Талийгаач өмнө нь хоёр удаа амиа хорлох оролдлого хийж байсан аж. Учир нь Ч.Чамин-Эрдэнийн хувьд сэтгэл гутралд орох үйлдэл их ирдэг байсан
Түүнийг амиа хорлох хүн биш гэдгийг дотнын хүмүүс болон хамтран ажиллаж байсан хүмүүс дүгнэж байв.
талийгаач ганцаараа байхдаа амиа хорлосон байж болох ч амиа хорлох хүртэл дарамт үзүүлсэн эсэх, гадны нөлөөтэй юу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох болно.