Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 3 дугаар улиралд шинээр 1349 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч, 634 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор газрын маргаантай хэрэг 137  буюу 22%, төрийн албаны маргаан 86 буюу 13,5%,  ашигт малтмалын маргаантай хэрэг 84 буюу 13,2%-ийг тус тус  эзэлж байна. Өөрөөр хэлбэл дээрх 3 төрлийн маргаантай хэрэг нийт шийдвэрлэсэн хэргийн 48,7 %-ийг эзэлж байна.

 

 

Шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээдийн  зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн байдал:

Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэнийг судлан үзвэл  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээр 397 хэрэг маргааныг  /шүүхийн шийдвэрээр / шийдвэрлэсэн байна. Энэ нь бүх шийдсэн хэргийн 62.6%-ийг эзэлж байгаа бол 54 хэрэг маргаан буюу 8,5%-д нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нийт 634 хэргээс 183 буюу 28,8%-ийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

 

 

 

Улсын төсөвт 102.373.369 төгрөгийн орлогыг

оруулсан байна

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар улиралд улсын тэмдэгтийн хураамжид нийт 102.373.369 төгрөгийн хураамж төсвийн орлогод оруулсан байна.