Монгол Улсын Харцага Н.Золбоогийн “Харцага цол мялаах” Хан-Уул дүүрэгт байрлах Crocus ресторанд болж бөхчүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд олны танил хүмүүс цугласан юм.

Цолны найр харин нанчилдаанаар өндөрлөсөн юм. Нанчилдааны шалтгаан нь ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Амгалан байсан гэдгийг тэр үед байсан хүмүүс баталдаг.

Тодруулбал, зодуулсан гэх Сэр-Од начин, зодсон гэх Г.Жамбалдорж арслан нарын  хуурай ах нь ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Амгалан бөгөөд тэрбээр зодоон болох үед байгаагүй аж.

Найрын үеэр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж улсын цолтой бөхчүүдэд үг хаяж аархаж зодоон цохион эхлүүлсэн.  Тэрбээр Улсын начин Сэр-Одыг хэд хэдэн удаа цохиж, өмсөж явсан хувцсыг нь урсан байна.

Сэрд-Од начин энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад хандаагүй аж.  Харин цэргийн арслан Г.Жамбалдоржийг өөрөө ирж уучлалт гуйахыг нь хүлээж байгаа гэх.

Харин энэ хэргийн эх суурь болсон ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Амгалан өнөөдрийг хүртэл ам нээгээгүй.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.