Жүдогийн өмсгөлтэй Казахстан бүсгүйн зураг сошиал орчинд эрчүүдийг “хуйлруулж” байв. Түүнийг жүдогийн тамирчин гэж шуугиж байсан боловч тэрээр жүжигчин нь гэдэг тодорхой болсон. Тэгвэл Алия Байбусинова жүжигчин найруулагч, продюсер Г.Эрдэнэбилэгийн найруулан хийж буй уран сайхны кинонд тоглохоор болжээ. Энэ талаар найруулагч “Алия гэдэг энэ жүжигчин бүсгүй миний хийж байгаа дараачийн бүтээл болох “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” УСК-нд Казахстанаас ирж тоглохоор болсон. Удахгүй дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзуулнаа” гэсэн байна.