Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.11.07/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлолоо.

Сануулахад, гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нар өнөөдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон. Тэдний хувьд бичлэг хийх болон зураг авахад эвгүйцэж байсан. Ингээд 13 настай охины амь насыг хөнөөсөн байж болзошгүй яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хуралдааны танхим дахь зургуудаас хүргэе.