УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ үе үе цахим орчинд өөрийн байр сууриа илэрхийлдэг. Тэрбээр энэ удаад экс Ерөнхийлөгчийг шүүмжлэв. Түүний шүүмжийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Амралтын өдрийн мэндээ. Элбэгээ гэдэг Ерөнхийлөгч асан байсан ш дээ. Энэ хүнд ичих булчирхай үнэн алгаа. Монголчуудаа шударга байцгаая гэж орилж байсан нь одоо ч чихэнд минь сонсогддог. 8 жил Монголчуудыг хошхируулсан энэ хүний үед төрийн хулгай жинхэнэ утгаараа цэцэглэсэн дээ. Стратегийн ач холбогдолтой ордуудыг хуйвалдааны аргаар хувааж авсан. ЖДҮХСангийн булхай ил гарснаар ард түмэн мэдэж эсэргүүцсэн бол түүнээс том баялгийг ард түмнээсээ хулгайлсан нь цухалзаад л өнгөрдөг. Олон нийтийн анхааралд тэр бүр орж чаддаггүй. Учир нь түүнийг болон тойрон хүрээлэгчдийг нь хамгаалсан хуулийн байгууллага амь бөх байгаад л учир нь оршдог. Мөн одоо эрх барьж буй намын толгой хүмүүстэй нэг хөнжилд, нэг түрийвчтэй тул аль ч засаг, төрийн үед бие биенээ хамгаалсан төрийн машин ажилласаар л байх болно. Элбэгээ гэнэт гарч ирж ухаантай дүр эсгэн, олон нийтийн дургүйцлийг хүргэн байж чанга дуугарч байгаагийн цаад талд бас хамгаалалт, сүлжээ байгаа болохоор. Би амьд байгаа… намайг оролдоод үзээрэй гэсэн санаа цухалзаад өнгөрлөө. Түүний нэр хөрөнгө мөнгөтэй холбогдоод ирэхээр гарч ирж байгаа нь тэр. Ээбийгийн хулгайлж авсан, хуйвалдаж авсан 8 жилийн хугацааны мөнгөний дэргэд ЖДҮХС-гийн мөнгө далайд дусал ус хийсэнтэй адил юу ч биш. Хамгийн аймшигтай нь сөрсөн, эсэргүүцсэн, тэмцсэн бүхнийг хайр найргүй дарах хор нь түүний сүлжээ. Сөрсөн базааны хариу золиосыг нам харгалзахгүй хэнбугай ч хүртэнэ.

Монголын ард түмэн түүнээс Оюутолгойгоос эхлэн Эрдэнэтийн 49%-иар үргэлжлэх баялгаас хэрхэн өөрийн багийнхантайгаа завшсаныг нэхэх ой санамжтай, тэр өдөр ойрхон байгаа гэдгийг эрхэм Ерөнхийлөгч асан мартах учиргүй…..