Аливаа нэг уран бүтээл төрөх нь ямар нэг зорилго, дотоод хүсэл эрмэлзлээс хамаардаг гэж би боддог. Өнөөдөр бид зүрх сэтгэлээсээ хичнээн хол хөндий одсон тухай, зүрхэн дэх эмзэглэлээ мэдрэхэд, үнэн бүхнээс аажмаар холдон буйг. Хүн гэдэг зүрх сэтгэлийнхээ дотоод хүчээр оршин байгаа хэдий ч гадаад хүчин зүйлсийн тухай хэтэрхий их бодож, анхаарал хандуулж байна уу гэж олж хардаг. Хайр мөнхийн үнэ цэнийг бидэнд өгдөг ч заримдаа бид өөрсдөө ч анзааралгүйгээр зүгээр л түүнийг түр мартчихдаг ч байж мэднэ.
Яруу найрагч, Хөгжмийн зохиолч С.Сандагдорж “Чи надад хайртай юу” дууныхаа үг аяыг өөрөө зохиож хамгийн анх өөрөө амилуулсан байдаг. Нэг хүнд зөвхөн яруу сайхан шүлэг бичих, тансагхан хөгжим урлах авъяасаас гадна өөрийн дуугаа өргөн түмэнд хүргэх дуулах авъяас заяана гэдэг гайхалтай.
Будран хаялж, өвөл цагийн өнгө төрх зүрх сэтгэлийг хөглөн, хайр дурлалын аялгуу бидний зүрхэнд эгшиглэнэ. Хүний зүрх сэтгэл энэ л аялгуунд хөглөгдөх мэт, гэгээн ариун хайрын үнэ цэнийг бидний сэтгэлд эргэн нэг сануулах мэт санагдана.

“Чи надад хайртай юу” дууг хэн сайн дуулсанг та бүхэн өөр өөрийн хувьд тунгаан бодно биз ээ….

Хамгийн анхны хувилбар С.Сандагдорж “Чи надад хайртай юу”

Хоёр дахь хувилбар “Lord” хамтлаг “Чи надад хайртай юу”

Гуравдахь хувилбар “Motive” хамтлаг “Чи надад хайртай юу”

Дөрөв дэхь хувилбар “Дуучин Заяа” Чи надад хайртай юу”