УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Э.Мөнхсүлд МИАТ-ийн онгоцны үйлчлэгч болжээ. Түүний хувьд АНУ-д цэргийн сургууль дүүргэсэн офицерийн мөрдэстэй залуу. Гэвч гишүүн аавын зөвлөгөөг дагаж ийнхүү онгоцны үйлчлэгч гэх албан тушаалаас ажлын гараагаа эхлүүлж буй аж.

Дашрамд дуулгахад Батлан  хамгаалахын сайд өвөөтэй, сайд аавтай Э.Мөнхсүлдийн хувьд  Гавьяат тамирчин С.Төгсцогтын экс эхнэр, Киви хамтлагийн дуучин Укагийн дүү  Д.Уранзаяатай хайр сэтгэлийн холбоотой юм. Хосууд харилцаагаа нууцалдаг бөгөөд нэгнийхээ зургийг тэр бүр цахимд оруулаад байдаггүй.